“Өнгө нэмье” аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-08-16 13:53:12

Увс /МОНЦАМЭ/. Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн Увс аймгийн салбараас Улаангом хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Өнгө нэмье” аяныг зарлаж байрныхаа нүүрэн талд болон дээврийн хэсэгтээ шар өнгийн гэрэлтүүлэг хийжээ.

Албан байгууллагууд, аж ахуй нэгжүүд барилгынхаа гадна орчныг иймэрхүү байдлаар гэрэлтүүлэгтэй болговол Улаангом хотод өнгө нэмэхээс гадна аялал жуулчлалыг татах, хол ойроос ирсэн хүмүүст нутгаа сурталчлахад дэмжлэг болно хэмээн тус байгууллагын ажилчид онцолж байлаа.

Тэд эхний удаа аймгийн ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газрыг аянд нэгдэхийг уриалжээ. Эдгээр гурван байгууллага есдүгээр сарын 15-ны дотор байрынхаа нүүрэн талыг болон дээврээ гэрэлтүүлэгтэй болгож, улмаар дараагийн байгууллагуудаа уг аянд уриалан дуудах ёстой.

 

Холбоотой мэдээ