Тиранозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдэл Канадаас олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-02-12 13:23:38

ОТТАВА. /ABC/. Хойд Америкт 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан тиранозавр үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдлийг Канадын эрдэмтэд илрүүлжээ. Цэрдийн галавын үед амьдарч байсан уг үлэг гүрвэлийг Хойд Америкаас олдсон хамгийн эртний тиранозавр хэмээн үзэж байна.


Тиранозаврын өөр төрөл зүйл болох дасплетозавр Канадаас 1970 онд олдож байжээ. "Шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олдсоноор тиранозаврын хувьслын талаарх бидний ойлголт өөрчлөгдсөн" гэж судлаачид мэдээлжээ. 


2.4 метр өндөр уг махчин үлэг гүрвэл нь бусад тиранозавртай адил урт хошуутай бөгөөд 7 сантиметр урт хутга шиг иртэй шүднүүдтэй байжээ. Энэхүү үлэг гүрвэлийг “Танатотеристес дегроторюм” буюу “Үхлийн хадуур” гэж нэрлэсэн бөгөөд товчоор “Танатос” хэмээн нэрлэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ