Алт худалдан авалт өмнөх оныхоос 10 дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк оны эхний хоёр сард 4.3 тн үнэт металл худалдан авчээ. Үүний 952 кг-ыг хоёрдугаар сард худалдан авсан нь өмнөх оны мөн үеийн 96 кг-аас 856 кг-аар буюу бараг 10 дахин өссөн үзүүлэлт юм.
Хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 140,292.94 төгрөг байлаа.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
19 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар