Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-09 16:53:37
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байна. Өнгөрсөн өвөл ус шаардахгүй ажлуудаа хийж, одоо далангийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Зүүнбаян талаас 4.5 км рейльс төмөр, 75 км цахилгаан дамжуулах шугам татаж суурилуулаад байна.


Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Бригадын генерал П.Доржсүрэнгийн мэдээлснээр тус анги хариуцаж буй хэсгийнхээ доод бүтцийн барилга угсралтын ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөж байгаа аж.


Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замын трассын дагуу нэг өртөө, зургаан зөрлөг барих ажил мөн эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  



Холбоотой мэдээ