Тонхил суманд газар хөдлөлт давтагдсаар байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-26 22:24:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 26-ны 18:31 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 29 км-ийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 


Энэ удаагийнх гуравдугаар сарын 20-ны өдөр болсон газар хөдлөлтийн давталт хөдлөл юм гэдгийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь “Алтай” салбараас мэдээлэв.


Гуравдугаар сар гарсаар тус сумаас зүүн урд зүгт 29-32 км-ийн зайд давтан хөдлөлтүүд удаа дараа болж байгаатай холбогдуулан “Алтай” салбарын баг бүрэлдэхүүн Тонхил суманд очиж тандалт судалгаа хийж ажиллахаар болжээ.

Энэ сарын 20-ны өдрийн 11:03 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 5.8 магнитудын газар хөдлөлт болсон бол 24-ний 08:00 цагийн байдлаар тус газар хөдлөлтийн голомтод 650 гаруй удаагийн давтан хөдлөлт болоод байна хэмээн ШУА- ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын судлаач, доктор А.Мөнхсайхан мэдээллээ.


Газар хөдлөлтөөс үүдэн тус сумын ЗДТГ болон Ерөнхий боловсролын сургуулийн хана цуурах, тааз нурах гэх мэт эрсдэлт байдал үүссэн байна.


Холбоотой мэдээ