Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-13 12:55:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот орчмын байгаль, түүх соёлын өв бүхий аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулах зорилгоор "Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян"-ыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа талаараа мэдээллээ.


Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд, жуулчдын зорин очих дуртай, нийслэл орчим дахь байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүд байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох, аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.


Түүнчлэн хүүхэд залуус, иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх, эх орноороо бахархах, хайрлах үзлийг хэвшүүлэх чухал ач холбогдолтой юм. Тус аяныг Аялал жуулчлалын маркетингийн товчоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Монгол даатгал”, “Номин Холдинг” ХХК дэмжин оролцож байгаа аж.


Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ