Халдвар авсан гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-05-11 20:49:39

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 41 болоод байна.

Сүүлийн 24 цагт Өндөрхангай суманд 2, Баруунтуруун суманд 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Батлагдсан тохиолдлын 32 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

Холбоотой мэдээ