Томуу төст өвчин 5.6 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-09-30 16:36:58

Томуу төст амьсгалын замын үрэвслийн өвчлөл нэмэгдэж улсын хэмжээний амбулаторийн үзлэгт 5.6 хувийг эзэлж байгаа тул нийтээрээ сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тиймээс улирлын томуугийн дархлаажуулалтыг яаралтай зохион байгуулж, эрсдэлтэй хүн амыг хамруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа аж.

Иргэд ханиад томуу, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, халуун хоол, цай хэрэглэх, сайн унтаж амрах, сэтгэл санаагаа тайван байлгах, гарын ариун цэврийг сахих, өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах, амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих, хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих хэрэгтэй. Мөн витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх, томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх, томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд