"Аз жаргалтай гэр бүл" сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-18 11:11:29

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Аз жаргалтай гэр бүл" гэр бүлийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Залуу гэр бүл, залуучуудад гэр бүл төлөвлөлт, санхүүгийн мэдлэг,  эрүүл, аюулгүй, амьдрах зан үйл, дадал төлөвшил, нийгэм, сэтгэл зүйн чадвар эзэмшүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” сургалтыг есдүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Монгол банктай хамтран зохион байгуулсан бөгөөд 4 гэр бүл, 2 залуу хамрагджээ. 

Цаашид уг сургалтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэхээр хандаж буй хосууд болон залуучуудад улирал тутам зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ