Хоёр настай хүүхдүүдийн 91 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-18 14:15:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа. Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.


Тэрбээр, "Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаас арван нэгэн настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм. Тиймээс 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Иргэд томуугийн вакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой" гэлээ.



Холбоотой мэдээ