Монголын Үндэсний музей: Халх эхнэр дээл

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-01-26 12:08:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ удаад Монголын Үндэсний музейн сан хөмрөгт буй XIX-XX зууны эхэн үед холбогдох халх эхнэр дээлийг толилуулж байна.


Уг дээлний урт 119 см, цээжний өргөн 50 см, ханцуйн урт 107 см юм. Торго, даалимба, хоргой, өнгийн тууз, хүрэн ягаан өнгийн торгон гадартай, цэнхэр даалимбан дотортой, түнтгэр мөртэй эхнэр дээл. Дээл хийсэн торго нь том дугуй цэцгэн хээний завсар хооронд үргэлжилсэн тоонолжин хээтэй. Дээлийн энгэр, ташаа, хормой, эрүүвч ханцуйн хоёр тал зэргийг улаан торгоор нарийн тасамдан, гадуур нь улаан хээтэй шаргал хоргойгоор өргөн эмжиж, цэцэг, алхан хээтэй ягаан торгон туузаар давхар хошоо татаж гоёжээ.

Дээлийн захыг ердийн дээлээс нэлээд өндөр 7,8 см хийж улаан торгоор дээгүүр нь өргөн дан, хар эрээн хоргойгоор доогуур нь нарийхан эмжсэн байна.



Холбоотой мэдээ