"Сар шинэ-2022" нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд 3556 зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-08 20:28:24

Төв /МОНЦАМЭ/ Цагдаагийн газраас сар шинийн баярын өдрүүдээр “Сар шинэ-2022” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, эргүүлийн 35 чиглэлд 372 алба хаагч иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Тус ажлын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон байр, эд хөрөнгөө хамгаалж, сар шинийн баярын өдрүүдээр гэр орноо олон хоногоор орхиж явахгүй байж, гэр, орон сууцаа хараа хяналттай байлгах, замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох талаар 12524 иргэнд яриа таниулга хийж зөвлөгөө өгсөн байна. Мөн гэр хорооллын гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөнт эргүүлийн автомашин болон Зуунмод сумын соёлын төвийн дуу өсгөгч төхөөрөмж ашиглан иргэдийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дуут мессежийг өдөр бүр тогтмол давтамжтай 51 алба хаагч 62 цаг нэвтрүүлсэн байна. 

Зуунмод сумын төвд болон Заамар сумын төвд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хөршийн холбооны үйл ажиллагаа, хяналтыг сайжруулах талаар хулдаасан хэвлэлийг сурталчилгааны 2 самбарт байршуулсан,

-    Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 3556 зөрчлийг илрүүлэн 3381 иргэнийг 161 сая 139 мянган төгрөгөөр торгож,  24 иргэнийг шүүгчийн шийтгэврээр баривчлуулж 151 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн эргүүл хяналт шалгалтын ажлыг сайн зохион байгуулснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 зөрчлийг илрүүлсэн нь хүний амь эрсдэх, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлсэн ажил болсон байна. 

Холбоотой мэдээ