Улсын Филармони 51 дэх жилийн үзвэрийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Манай улсын хөгжмийн урлагийн төв байгууллага болох Монгол Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх жилийн үзвэрийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд болно.
Нээлтийн тоглолтын удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав агсны хүү Б.Энхбаатар урилгаар ажиллаж байгаа юм. Тэрбээр 1991 оноос ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн найрал хөгжимд морин хийлч, туслах удирдаач, 1996 оноос удирдаачаар ажиллаж эхэлжээ. Маэстро Б.Энхбаатар 2014 оны Төрийн наадмын концертыг удирдан эгшиглүүлсэн бол энэ удаа Улсын Филармонийн урилгаар хүрэлцэн ирж Симфони найрал хөгжмийг удирдан тоглуулна.
Тоглолтын хөтөлбөрт XIX зууны романтизмын үеийн төлөөлөгчдийн нэг, Чехийн нэрт хөгжмийн зохиолч А.Дворжакын “IX симфони”, “The Water Goblin” болон “Cello Concerto in B minor 1-р анги” зэрэг бүтээл багтжээ. Сонирхуулахад, “The Water Goblin” зохиолыг Монголд анх удаа эгшиглүүлэх гэж буй нь энэ юм.