Папуа Шинэ Гвинейд галт уул дэлбэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
СИДНЕЙ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /Reuters/. Папуа Шинэ Гвинейн алслагдсан арлын галт уул дэлбэрсний улмаас ойр орчмоос нь зарим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна.
Галт уул даваа гарагт дэлбэрч эхэлсний дараа нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохицуулахаар Шинэ Британи арлын Улавун уулын бүс рүү аврах багуудыг илгээсэн гэж NBC PNG төрийн радио телевизийн компани Гамшгаас хамгаалах албаны ахлах ажилтан Клемент Бэйлийн мэдэгдлийг эш татан мэдээлжээ.
Галт уулын дэлбэрэлт үргэлжилсээр байгаа бөгөөд үнс нурам цацагдаж байгаа тул тус арлын Хоскинс нисэх онгоцны буудлын нислэгүүдийг цуцалсан байна.
Папуа Шинэ Гвиней нь Номхон далайн эргийн дагуух тах хэлбэртэй галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Номхон далайн "галт цагираг" хэмээх бүсэд оршдог.