Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 50 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-15 11:19:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 109 мянган үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдлыг оношилсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлжээ.


Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.0 хувиар өссөн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.


Нийт өвчлөгсдийн 26.4 хувийг 0-1, 30.9 хувийг 2-4, 19.7 хувийг 5-9, 11.4 хувийг 10-15 насныхан эзэлж байгаа аж. Хүүхдийн түргэн тусламжийн 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байжээ.


Тиймээс гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа сайн угаах, хоолой, амаа зайлах, гадуур явахдаа дулаан хувцаслаж, амны хаалт зүүх гэх мэт зөвлөмж дагахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Холбоотой мэдээ