Италийн уран гулгалтын хос Европын аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАУНАС, 2024 оны нэгдүгээр сарын 12 /ISU/. Каунас хотноо болж буй уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээний эхний дүн гарч, Италийн уран гулгалтын хос Лукресиа Беккари, Матео Гуарисе нар тивийн аварга боллоо.
Тэд богино үзүүлбэрт
67.05 оноогоор гуравдугаарт бичигдэж байсан хэдий ч лхагва гарагт болсон чөлөөт үзүүлбэрээр 132.14 оноо авч, нийт 199.16 оноогоор ЕАШТ-ний алтан
медалийн эзэд болжээ.
Хоёрдугаар байрыг 196.14 оноогоор (богино-71.30, чөлөөт–124.84 оноо) Гүрж улсын Анастасия Метелкина, Лука Берулава нар эзэлсэн байна.
Италийн хос Ребекка Гиларди, Филиппо Амбросини нар 195.68 оноогоор (богино-64.87, чөлөөт–130.81 оноо) гуравдугаар байрт шалгарлаа.