СЭЛЭНГЭ: Суралцагчдын зохион бүтээх техник сэтгэлгээг хөгжүүлж байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ийн 1-р
сургуулийн Дизайн технологийн багш С.Батмөнх, Мэдээллийн технологийн багш Б.Оюунэрдэнэ
нар хамтран “смарт робот” дугуйланг хичээллүүлж байна.
Энэхүү бүтээлч
дугуйланд суралцсанаар суралцагчид орчин үеийн дэвшилтэт технологийн суурь
чадварыг эзэмших, компьютерийн код өгөгдлийг бодитоор туршин ажиллуулж сурах
юм.
Уг дугуйлангийн гол зорилго нь хичээл хоорондын интеграцийг сайжруулах, суралцагчдын зохион бүтээх техник сэтгэлгээг хөгжүүлэх, компьютерийн программ дээр код бичих чадвар олгоход чиглэжээ.