Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-20 15:28:55

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын вакум ариун өрөө, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагтай болж эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал гэх мэт бүх төрлийн мэс засал хийх орчин нөхцөлийг бүрдүүллээ.


Орон нутгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс “Олон улсын Class 1000 стандарт” шаардлага хангасан өрөө ашиглалтад орсноор “Төвлөрлийг сааруулах” бодлоготой уялдаж, иргэд орон нутагтаа мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах юм.


Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөвлөгөөнд хагалгааны нэгдсэн тасаг байгуулах, мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлэх, хавдрын тусламж үйлчилгээ, хавдрын мэс заслыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр дөрвөн жилээр төлөвлөн, хүний нөөцийг бэлтгэн, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. 




Холбоотой мэдээ