“Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадмыг Дэлхийн театрын өдрөөр УДБЭТ-т ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж, шилдгүүдийг тодруулав.
Тус наадам Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор баталсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг уламжлалтай. “Монгол урлагийг дэлхийн тайзнаа" агуулгын хүрээнд зохион байгуулсан тус наадмын Шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, Шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлджээ.
Эдүгээ 16 дахь жилдээ болж буй “Мөнгөн мод-2024” наадамд оролцсон уран бүтээлчид олон улсын хэмжээний томоохон уралдаан, фестивалд өрсөлдөн оролцож нийт 25 номинацид 163 нэр дэвшигч оролцсон байна.
Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, мөн найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулав.
“Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүдийг
танилцуулж байна.
Шилдэг тайзны уран бүтээл: “Клеопатра” жүжгээрээ “Монгол театр”
Шилдэг кино урлагийн бүтээл: “Хувь заяа”
уран сайхны киногоор “Хувьсал” продакшн
Шилдэг найруулагч: Фантастик продакшны найруулагч Б.Тамир
Шилдэг жүжигчин: Монгол Улсын гавьяат жүжигчин
Д.Цэрэндарьзав
Шилдэг продюсер: Урлагийн гавьяат
зүтгэлтэн Х.Дамдинсүрэн
Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч: Зохиолч, найруулагч Г.Бямбасүрэн
"Хувь заяа" уран сайхны киногоор Шилдэг тайз, дэлгэцийн зохиолчоор шалгарсан тэрбээр, "Хувь заяа" кино уран бүтээл маань үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тухайн бүтээл яаж бүтэж байсан торгон мөч саяхан юм шиг сэтгэлд тод бууж байна. Энэхүү киноны зохиолыг амилуулж, бүтээл болгосон уран бүтээлчдэдээ баярлалаа. Кино урлагийн салбарт ажиллаад 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Шинэ залуу уран бүтээлчийн хувьд шагнал авч байгаадаа баяртай байна. Хувьсал продакшн миний хувьд маш том амьдралын сургууль юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Шилдэг зураач: “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог
драмын жүжгийн ерөнхий зураачаар ажилласан “Монгол театр”-ын уран бүтээлч Ч.Батболд
Шилдэг бүжиг дэглээч: “Номадик Балет”
продакшны бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал
Шилдэг бүжигчин: Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр
Шилдэг судлаач шагнал: “Монгол
үндэстний эсгий ширмэл урлал” сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор,
дэд профессор Ц.Батсайхан
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг: “Монгол
баялаг 330” бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл”
Шилдэг ном хэвлэлийн бүтээл: “Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Академич С.Чулуун
Шилдэг зар сурталчилгааны бүтээл: “Соёл танаас эхэлнэ” цахим нөлөөллийн аянаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Шилдэг цахим бүтээл: “М дижитал
Караоке” бүтээлээрээ “М Мюзик” ХХК
Шилдэг соёлын өвийн бүтээл: “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнгээр “Чингис хаан үндэсний музей”
Шилдэг хувцас, загварын бүтээл: “Цагаан зүрх” коллекцоороо уран бүтээлч А.Түвшинзаяа
Уран бүтээлч А.Түвшинзаяа: Лондонгийн загварын тайзнаа танилцуулсан “Цагаан зүрх” коллекцоороо шагналын эзэн боллоо. Хувцас, загварын ертөнцөд 11 наснаасаа эхэлж дурласан, чин үнэнчээр зүтгэж өдийг хүрсэн. Хүн хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдрэх хамгийн сайхан. Зүрх сэтгэл, итгэл зүтгэлээр минь намайг үргэлж дэмждэг хайрт ээждээ баярлалаа гэж хэлье.
Шилдэг дизайны бүтээл: “Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл”-ээрээ С.Чулуунбаатар
Шилдэг дүрслэх урлагийн бүтээл: “Хүн сүрэг”
бүтээлээрээ уран бүтээлч Б.Мөнхцэцэг
Шилдэг архитехтурын бүтээл: “Хүрээ майдар
дуган” бүтээлээрээ архитектор Г.Нямцогт
Шилдэг хөгжмийн зохиолч: Үндэсний Урлагийн
их теартын хөгжмийн зохиолч О.Чинбат
Шилдэг дуучин: Улаанбаатар театрын гоцлол дуучин
А.Отгонболд
Шилдэг удирдаач: Улсын Филармонийн ерөнхий
удирдаач Д.Нямдаш
Шилдэг хөгжимчин: Үндэсний Урлагийн
их теартын гоцлол хөгжимчин Т.Өлзийжаргал
Шилдэг дуу хөгжмийн бүтээл: “Солонго” бүтээлээрээ уран бүтээлч Г.Солонго нар тус тус шалгарлаа.