Хэл хуурын үзэсгэлэнг 1500 гаруй хүүхэд залуус үзэж сонирхжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний музейд 10 хоногийн турш дэлгэсэн “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэнг 1500 хүүхэд, залуус үзэж сонирхжээ.
Тус үзэсгэлэнг ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу багш нар сурагчидтайгаа үзэж сонирхсноороо онцлог байв.
Цаашид ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сурах бичигт хэл хуур хөгжмийн талаарх агуулгыг тусгах, сургуулиудыг хөгжмийн зэмсгээр хангах, багш нарыг сургах чиглэлээр монгол туургатан, хэл хуурын нийгэмлэгтэй хамтран ажиллах юм.
Уг үзэсгэлэнг Монголын Үндэсний
музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран энэ сарын 9-18-нд зохион
байгуулж олны хүртээл болгосон юм.