АРХАНГАЙ: Есөн булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-21 17:34:20

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах ажлын хүрээнд 2025 онд булаг, рашааны эхийг хашиж, тохижуулах зэрэг хэд хэдэн ажил хийжээ.


Энэхүү ажлын хүрээнд байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардал болон орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Жаргалант сумын Ямаатын харзны булгийн эх, Цахир сумын Гүн жалгын рашааны эх, Цэнхэр сумын Шувуу ноосны булаг, Чулуут сумын Халуун рашааны эх, Булган суманд таван булаг зэрэг нийт есөн булаг, рашааны эхийг хашиж, хамгаалжээ. 


2024 онд таван булгийн эхийг хашиж, хамгаалсан байна.


Мөн 2025 онд аймгийн хэмжээнд ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллогын ажлыг зохион байгуулж, 520 ус бохирдуулагч эх үүсвэрийг бүртгэжээ.


Ус ашиглагч, бохирдуулагч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн талаар танилцуулга мэдээллийг хүргэж, заавар зөвлөмж өгсөн байна. Тухайн онд 2.627.700 төгрөгийн ус бохирдуулсны төлбөр аймагт төвлөрчээ.

Холбоотой мэдээ