АРХАНГАЙ: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.4 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-23 12:46:23

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 2/МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын 2025 оны 11 дүгээр сарын зургаадугаар хавсралтаар 2026 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлыг нийт 1.4 тэрбум төгрөгөөр баталжээ.


Хүний хөгжил, эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд 2026 онд боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, нийгмийн хамгаалал, байгаль орчин, соёл урлаг, аялал жуулчлал, хүний нөөцийн хөгжил, санхүү, төсвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.


Онцлон дурдвал, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлж, Эрдэнэбулган сумын сургуулиудад шүд угаах цэг байгуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.


Мөн “Тэрбум мод” болон сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлж, түүх, соёлын биет бус өвийн шавь сургалт явуулах, үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн албан хаагчид болон санхүү, төсвийн ажилтнуудыг чадавхжуулах зэрэг нийт 22 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ