АРХАНГАЙ: Нийт нутгаар 10 см хүртэл цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-08 14:53:03

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн өглөөний 8.00 цагийн харуулын мэдээгээр Тариат, Батцэнгэл сумын нутгаар 10 см, бусад сумын нутгаар 1-7 см цас орсныг мэдээллээ.


Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Хангай, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар секундэд 11-15 метр хүрч ширүүсжээ.


4 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 12-нд зарим газраар бороо, цас орж, салхи ихэнх хугацаанд 12-14 метр хүрч ширүүсэхийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн сарын сүүлийн арав хоногт бороо, цас орох төлөвтэй байна.


Иймд мал төллөж буй энэ цаг хугацаанд хүүхдүүд амарч байгаа учраас малд, хол замд хүүхэд явуулахгүй байхыг зөвлөж байна.    

Холбоотой мэдээ