АРХАНГАЙ: Архангай аймгийн үсчин, гоо сайханчдын холбоо шилдгийн шилдэг боллоо
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төв, Хангайн бүсийн үсчин, гоо сайхан, хумс дизайн урлалын аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймагт энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хоёр
жилд нэг удаа зохион байгуулдаг уг тэмцээнд төв, хангайн бүсийн найман аймгийн 200 гаруй шилдэг үсчин, гоо сайханч, хумс дизайн
урлалынхан оролцсон юм.
Тэмцээнд оролцогчид
•
Эрэгтэй загварын зураглалтай засалт
•
Эрэгтэй барбер
•
Эрэгтэй сонгомол үс хэлбэржүүлэлт
•
Эмэгтэй загварын тайралт
•
Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт
•
Эмэгтэй хуримын үс самналт
•
Эмэгтэй олон өнгийн уусгалттай, үс будалтын техниктэй, үс хэлбэржүүлэн самналт
• Уран
сэтгэмжийн сормуус урлал
•
Хуримын нүүр будалт
• Уран
сэтгэмжийн нүүр будалт
• Уран
сэтгэмжийн хумс урлал
• Френч хумсны технологи гэсэн төрлүүдэд өрсөлдөж, нийт 12 төрөл тус бүрд эхний таван байрыг шалгаруулсан юм.
Тэмцээний шилдэг 60 оролцогчид Монгол Улсад анх удаа 7 дугаар сард зохион байгуулах Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо сайханчдын олон улсын 30 дугаар олимпод оролцох эрхээ ийнхүү авлаа.
Тэмцээний шилдгийн шилдэг Гран при шагналыг 15 медалийг холбоондоо авч чадсан Архангай аймгийн Үсчин, гоо сайханчдын холбоо хүлээн авлаа. Архангай аймгийн үсчин, гоо сайханчдын холбоог 2000-аад оны эхээр 20-иод гишүүнтэй нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан бол одоо 100 гаруй чадварлаг гишүүнтэй, жилээс жилд улам чадваржин хөгжиж, улсын хэмжээнд ч дээгүүр байрт ордог салбар холбоо болж хөгжжээ.
Тэмцээний хүрээнд оролцогчид харилцан туршлага солилцож, шинэ техник, арга барилаас суралцах замаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, салбарын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
Зүүн буюу говийн бүсийн аймгуудын үсчин, гоо сайханчдын тэмцээнийг 5 дугаар сард, дараа нь баруун бүсийн аймгуудынхыг зохион байгуулахар төлөвлөжээ.