АРХАНГАЙ: Волейболын насанд хүрэгчдийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-13 15:44:55

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймагт Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд спортын олон тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд волейболын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм.


Тус тэмцээн нь 2026 оны онцлох спортын төрөл бөгөөд энэ удаагийн ААШТ-д дээд лигийн тамирчид импорт тоглогчоор оролцож байгаагаараа онцлог болсон. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 16 багийн 160 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн үеэр волейболын бүх оддын тоглолтыг зохион байгуулсан нь үзэгч, хөгжөөн дэмжигчдэд сонирхолтой байлаа.


Эрэгтэй ангиллын тэргүүн байрт Хангай спирит орсон бол удаах байруудад Спортс маркет, Хайрхан Анунгоо орлоо.  

Эмэгтэй ангилалд Өгийнуур сумын баг орсон бол аймгийн Монлайн, Спортс маркет багууд удаалсан юм.


Багийн шилдгүүдийг шалгаруулахаас гадна шилдэг тоглогч, хамгаалагч, холбогч, довтлогч, тэгш тоглогчдыг шалгаруулж урамшууллаа.


Тус тэмцээн нь орон нутгийн волейболын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, тамирчдын ур чадвар, багийн уялдаа холбоог шинэ шатанд гаргасан онцлох үйл ажиллагаа боллоо хэмээн аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Р.Батболд хэлсэн үгэндээ онцоллоо.

Холбоотой мэдээ