Сири соёлын өвөө хамгаалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:08:23

ДАМАСК. /АР/. Сирийн Засгийн газар “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос соёлын өвүүдээ хамгаалахаар ажиллаж байна.

Соёлын өвийг хамгаалах арга хэмжээний хүрээнд тус улс хэдэн мянган эдийн өлгийн зүйл, тэдгээрийн дотор чулуун хөшөө, баримлыг музейнүүдээс нийслэл Дамаск хот руугаа шилжүүлжээ.

Сири нь соёлын өвөөр баялаг улс юм. Тус улсад ЮНЕСКО-гийн соёлын өвд багтсан зургаан газар байдаг.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид энэ оны тавдугаар сард тус улсын төвийн нутгийн Пальмира хотыг гартаа оруулсныхаа дараа Ромын эзэнт гүрний үед хамаарах эртний хөшөөнүүдийг эвдэж сүйтгэсэн юм.

Босогчдын эвдэж сүйтгэсэн соёлын өвүүдийг сэргээн засч, аюулгүй газарт аваачсан гэж албаны хүмүүс хэллээ.

“Лалын улс” –ынхан соёлын өвийг сүйтгэж байгааг буруушаасан тогтоолыг өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан юм.

Эртний үнэт өвүүдийг хууль бусаар хил давуулж, хар зах дээр худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг НҮБ улс орнуудад уг тогтоолоор дамжуулан мөн уриалсан.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд