УДБЭТ-ын тайзнаа өнөө орой “Пахита”, “Шопениана” бүжгийн жүжиг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2017-04-08 13:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт Л.Минкусын “Пахита”, Ф.Шопены “Шопениана” балетыг тоглоно.

“Пахита” нэг бүлэгт балет бөгөөд тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавьсан цуваа үзүүлбэртэй бүжгийн жүжиг юм. Монголын тайзнаа анх 1997 онд дэглэн тавьжээ. Харин "Шопениана" балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбаруудаас бүтжээ. Алдарт бүжигчин М.Тальони анх энэ дүрийг үзүүлж, залуу эрэгтэйн романтик сэтгэлийн хөдлөлийг харуулснаараа гайхагдаж байв. М.Фокин өөрийнхөө уран бүтээлийг тодорхойлохдоо "Романтик мөрөөдөл" гэж хэлсэн байдаг. Энэ балетад Ф.Шопены дараах болон бусад төгөлдөр хуурын бүтээлүүд орсон байдаг юм байна. Монголын тайзнаа 1993 онд дэглэн тавьсан. эдгээр сонгодог бүжгийг өнө өорой үзэж алжаалаа тайлан сэтгэлийн баясал эдэлье гэвэл УДЭТ-ыг зорин очоорой.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ