Фрейзер-Прайс гурав дахиа дэлхийн аварга болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:08:11

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайкийн алдарт тамирчдын нэг Фрейзер-Прайс түрүүлжээ.

Нутаг нэгт тамирчин Усэйн Болтын адил Бээжингийн олимпоос хоёр алт хүртэж байснаас гадна ДАШТ-ий 100 метрийн гүйлтийн тэмцээнд хоёр удаа түрүүлээд байсан тэрбээр өчигдөр гурав дахиа дэлхийн аварга болсон юм. Болт ч мөн гурав дахиа дэлхийн аварга болсон билээ.

“Би гурав дараалан дэлхийн аварга болсондоо маш их баяртай байна. Та хаанахынх, өнгөрсөнд ямар замыг туулсан чинь асуудал биш. Зөвхөн өөрийнхөө ирээдүй болоод зорилгынхоо төлөө бүх хүчээ дайчилж, бүгдийг зориулах хэрэгтэй. Энэ бол амжилтад хүрэх энгийн зарчим. Би цаашид ч шаргуу ажиллаж, чадах бүхнээ хийнэ” гэж 100 метрийг 10.76 секундэд туулан дэлхийн аварга болсон Фрейзер-Прайс ярьжээ.

Нидерландын гүйгч Дафне Шифферс 10.81 секундээр мөнгө, Америкийн тамирчин Тори Боуи 10.86 секундэд барианд орсноор хүрэл медаль хүртсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд