Зургаан хос өрх гэрийнхээ гал голомтыг бадраав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдөр Дашнямтай өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордонд зургаан хос хуримаа хийж, өрх гэрийнхээ гал голомтыг бадраалаа.
Эдүгээ Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 41 дэх жилтэйгээ золгож байна. 1976 онд байгуулагдсан тус ордон өнөөдрийг хүртэл нийт 36800 гаруй залуу хосын гал голомтыг бадрааж, хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгуулжээ.
Улмаар тус ордон үйлчилгээнийхээ нэр төрөл, цар хүрээг жил тутам өргөжүүлж Очир-Эрдэнийн, Алтан болон Мөнгөн хуримын ёслолыг зохион байгуулж, Гэр бүлийн амьдралын алтан агшин, торгон мөчийг дүрс бичлэг болон зургийн цомогт буулган хүргэж, явуулын хуримын үйлчилгээг үзүүлж байна.
Дашрамд дурдахад, Гэрлэх ёслолын ордон дотоод журмынхаа дагуу тухайн сараас хоёр сарын өмнө захиалга авдаг бөгөөд ирэх наймдугаар сарын захиалгыг өчигдрөөс авч эхэлжээ.

Б.Заяа