Техникийн хяналтын үзлэгт ороход дугаарлаж зогсохгүй болох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-19 14:38:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлжээ.

Ингэснээр иргэд тээврийн хэрэгслээ хяналтад оруулахын тулд дараалал үүсгэхгүйгээр 1900-1234 утсанд цаг захиалж, үзлэгт хамрах боломжтой болж байна. Цаг захиалахад төлбөргүй бөгөөд үзлэгийн үндсэн үнийн тариф нэмэгдэхгүй аж.

Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгийн гурван төв ажлын өдөр 08.30-20.30 цаг, амралтын өдөр 09.00-19.00 цагт ажиллаж байна. Дээрх төвүүд өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийдэг аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ