СЭЛЭНГЭ: Өсвөрийн аврагчид авхаалж самбаагаа сорилоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-16 21:05:43

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Өсвөрийн аврагч-2024” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Элит-3” бүлэг тэргүүн байр эзэллээ.

  

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах.

 

Тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилго дор болдгоороо уг тэмцээн онцлогтой.

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан тус тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Элит-3” бүлэг шалгарлаа.

 

Удаах байрт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Үүрэгтэн” бүлэг, гутгаар байрт Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Сэрэмж” бүлэг, тусгай байрт Сайхан сумын Номгон тосгоны ерөнхий боловсролын сургуулийн "Шонхор" бүлэг тус тус шалгарлаа.