Их өр төлбөртэй айл өрхүүдийн нарийвчилсан судалгааг гаргана

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-22 14:10:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн иргэдийн зүгээс халаалт дулаантай холбоотой асуудлаар багагүй гомдол гаргаж байгаа юм. Эл асуудалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын галлагаа болон ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, дарга, инженерүүдтэй биечлэн уулзжээ.

“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар: "Бидний зүгээс бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Тулгамдаж байгаа гол асуудал өр авлага. Бид байгаагаа тордож ашиглаж байгаа ч сүүлийн эргэлтүүдэд халаалт маш муу хүрч байна" гэв. Бодит нөхцөл байдал, ард иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс аймгийн Засаг дарга "Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-т шинэ насос авч өгөх асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Энэ үеэр их өр төлбөртэй айл өрхүүдийн нарийвчилсан судалгааг гарган албан байгууллагууд руу нь явуулах асуудал ч ярилаа.

“Сэлэнгэ Энерго” үйлдвэрийн газрын хэрэглэгчдийн талаас илүү хувь нь айл өрх иргэд байгаа ч 10 хүрэхтэй үгүйтэй хувийнх нь орлого орж ирдэг байна. Өр авлагаа бүрэн авч чадахгүй байгаагаас, мөн халаалтын сарын зөрүүтэй байдлаас алдагдалд орж байгаа талаар инженерүүд хэлж байв.

 

Холбоотой мэдээ