Бүх байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоож ариутгал, халдваргүйтгэл хийлээ

Фото
orkhon@montsame.mn
2020-04-01 22:12:31
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Орхон аймаг гуравдугаар сарын 31-нд бүх нийтийн цэвэрлэгээ, энэ сарын нэгэнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил зохион байгуулав.  Цэвэрлэгээнд Хот тохижуулах газрын 210 ажилтан, 20 техник  болон  иргэд, аж аж ахуйн нэгж сайн дураараа оролцлоо.

Энэ үеэр аймгийн хэмжээнд 13-18 цагт төрийн болон үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсоож ариутгал,   халдваргүйтгэлийг зохион байгууллаа. Мөн  авто тээврийн хөдөлгөөнийг түр зогссосон юм.