Боливийн Ерөнхийлөгчийн бие тэнхэрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-10 12:00:59

ЛА-ПАС. /Prensa Latina/. Өвдөгний хагалгаанд орсон Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын бие тэнхэрч, тэрбээр үйлдвэрлэлийн салбар болон дээд боловсролын тогтолцоог сайжруулах тухай гурван зарлигт гарын үсэг зурж, хэд хэдэн сайд нартай уулзжээ.

Тус улсын Харилцаа холбооны сайд Марианела Пако пүрэв гарагт мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Моралес өчигдөр өглөө хагалгаанд орсон. Хагалгаа төсөөлж байснаас илүү амжилттай болсон. Түүний бие сайжирч, ажилдаа эргэн орсон” гэлээ.

Хатагтай Пако цааш нь ярихдаа “түүний сэтгэл санаа болон биеийн байдал маш түргэн тэнхэрч байгаа нь эмч нарыг гайхшруулж байна” гэжээ

Моралес ирэх ням гарагт эмнэлгээс гарах бололтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ