Баянбүрдээс Дэнжийн мянгын цагаан байр хүртэлх авто замыг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төслийн гадна дулааны
шугамын ажлыг 9 дүгээр сарын 29-нээс аравдугаар
сарын 1-нд
хийж гүйцэтгэх талаар БХБЯ-наас мэдээллээ.
Иймд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг өнөөдөр оройны 22.00 цагаас аравдугаар сарын 1-ний 23.59 цаг хүртэл түр хаахаар болжээ.