АРХАНГАЙ: Хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ихэнх сумын нутгаар энэ сарын 14-15-нд шилжих шөнө цас орлоо.
Өглөөний 8.00 цагийн мэдээгээр Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Булган, Өгийнуур, Хашаат, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумын нутгаар 1-3 см, Батцэнгэл, Өлзийт, Өндөр-Улаан, Хангай, Хотонт сумын нутгаар 0 см цасан бүрхэцтэй, бусад сумын нутгаар цасгүй байна.
Салхины хувьд нийт нутгаар 2-12 метр байсан бол өчигдөр өдөр Төвшрүүлэх сумын нутгаар секундэд 12 метр хүрч ширүүсжээ.
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээгээр 1-р сарын 16-20 хүртэл цас орохгүй, салхи ихэнх нутгаар 6-11 метр байна.
Харин хүйтний эрч чангарч Хойд, Урт Тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -23-28 градус, бусад нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.