ДОРНОД: Тамирчин Э.Жаргалмаа өвөөгийнхөө нэрэмжит тэмцээнд хүч сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-17 15:47:57

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ өдрүүдэд Дорнод аймагт болж байна.


Ё.Төмөрбатаа багшийн зээ охин Э.Жаргалмаа энэ удаагийн тэмцээнд “Талын бүргэд” клубээс оролцож байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Э.Жаргалмаа “Бага байхаасаа өвөөгөө дагаж боксын рингэн дээр тоглож өссөн. Нагац ах Т.Эрдэнэбаяр маань өдгөө өвөөгийнхөө ажил үйлсийг үргэлжлүүлж байна. Зургаан жилийн өмнө нагац ахаасаа гуйсаар байгаад боксоор хичээллэж эхэлсэн” хэмээн хуучлав.


Түүний өвөө, МУГД Ё.Төмөрбатаа 1983 онд Дорнод аймагт томилогдон ирснээсээ хойш өнөөг хүртэл боксын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, бүс, улс, тив, дэлхий, олимпын наадмын медальт тамирчдыг төрүүлэн, аймаг, орон нутагтаа боксын спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрх, ажил амьдралаа зориулж ирсэн нэгэн юм. 2007 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж хэвшсэн энэхүү тэмцээнд энэ жил 140 гаруй тамирчин өрсөлдөж байна.



Холбоотой мэдээ