Хүүхэддээ тавих анхаарлаа өндөрсгөхийг онцгойлон анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-20 09:47:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын сургууль, цэцэрлэгийн эрэгтэй багш нар сумын Онцгой комиссын Шуурхай штаб дээр 24 цагийн хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Онцгой комиссоос нийт эцэг, эхчүүдэд хандаж, хүүхэддээ тавих анхаарлаа өндөрсгөж, бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй, гэрээсээ гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбайд хүүхэд багачууд олноор бөөгнөрөл үүсгэж байгаа аж. Иймд Аймгийн Онцгой комисс, ОБГ, цагдаа, сургууль, цэцэрлэгийн багш, багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нар хамтран баг тус бүр дээр эргүүлийн ажлыг цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа гэнэ. Тэд гадуур бөөгнөрөл үүсгэж байгаа хүүхдүүд болон эцэг, эх, асран хамгаалагч нарт гэрээсээ гарахгүй байх, ариутгал, халдваргүйтгэлийн талаар ухуулга, сурталчилгаа, зөвлөмжийг хүргэн ажиллаж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ