Эрүүл мэндийн салбарт 213 тэрбум төгрөг зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-25 12:42:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. 


Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, зорилтот бүлгийг дэмжих чиглэлээр багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг Засгийн газрын 7 тогтоолын дагуу хэрэгжүүлж байгаа юм.


Цар тахалтай холбоотой өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт 213,7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүнээс гадаадын зээл тусламжаар 176,1 тэрбум төгрөг, боловсрол, эрүүл мэндийн салбарт зохицуулалт хийж 20,6 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц болон төсвийн хуваариар 17 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргажээ.


Дээрх хөрөнгөөр 13 эмнэлгийн эмч, ажиллагсдад нэмэгдэл цалин хөлс олгож 3.9 сая ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл, 33 төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 18,700 нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, 72 амьсгалын аппарат болон бусад шаардлагатай зүйлийг худалдан авчээ.


Мөн 2020 оны 2 дугаар сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл коронавируст халдварын оношилгоо, эмчилгээнд зориулж импортлох эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөөд байна.   


Холбоотой мэдээ