“Шинэ-Алтай” зах 12.00-16.00 цагийн хооронд ажиллана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-13 15:07:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан, Засаг даргын захирамжаар “Шинэ-Алтай” захын үйл ажиллагааг өдөр бүрийн 12.00-16.00 цагийн хооронд ажиллуулахаар боллоо.


Иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх төрлийн худалдаа үйлчилгээний цэгүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллахыг сануулсан юм. Тус захын үйл ажиллагаа, худалдаа эрхлэгчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаад Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагчдад хяналт тавьж ажиллахыг  үүрэг болголоо.


Холбоотой мэдээ