Номын амт ба ном уншдаг, уншдаггүй хүний ялгаа

МОНГОЛ ХЭМНЭЛ
gereltod@montsame.mn
2026-04-07 16:43:19

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Би энэ хичээлийн жил эхэлснээс хойш 20-иод ном уншсан. Бүх төрлийн ном зохиолыг уншиж, судлахыг хичээдэг.


Түүхэн роман, гадаадын болон Монголын уран зохиол, хувь хүний хөгжил гээд цаасан суурьтай, цахим, сонсдог номуудыг ч ялгалгүй чанартай уншиж, гүйцэд сонсохыг илүүд үздэг. Техник технологи, цахим хэрэглээ хөгжсөн энэ эрин зуунд амьдарч байгаагийн хувьд дэлхийн аль ч өнцөг булангаас бүх төрлийн мэдээлэл, ном, сонин сэтгүүлийг цахимаар унших, сонсох боломжтой болсноор дэлхийн олон эрдэмтэн зохиолчдын түүх, намтар, шилдэг бүтээлүүдтэй танилцах алтан боломж өргөссөөр байна.


Ном уншдаг хүн уншдаггүй хүнийг бодвол бусдын сэтгэлийг ойлгох, тэднийг энэрч хайрлах нинжин сэтгэлтэй байдгийн зэрэгцээ үг яриа нь цэгцтэй, өөртөө итгэлтэй байдаг гэж би боддог. Түүнээс гадна номоос өөрсдийгөө таньж мэдэж болдгоороо ном унших сайхан. Ер нь нэг ном уншаад дууссаны дараа дахиад өөр сонирхолтой юм унших сан гээд номын амтанд орчихдог юм билээ. Орчлон хорвоо, амьдралын үнэн гэж юу вэ гэдгийг ном л бидэнд хязгааргүй их эрх чөлөөтэйгөөр хэлж өгдөг. 


Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Ц.Уянгалянхуа  

Холбоотой мэдээ