ДОРНОД: “Найнги сан” ЕБС-ийн анги танхимыг бүрэн засаж тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-21 09:58:24

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. “Найнги сан”-гаас Хэрлэн сумын Хоёрдугаар сургуулийн анги танхимыг бүрэн засаж тохижуулан хүлээлгэж өглөө. Өмнө нь коридорын зориулалттай байсан технологийн ангийг ийнхүү стандартад нийцүүлэн засаж, дулаан алдалтыг зогсоож доторх тохижилтыг бүрэн хийжээ.


“Найнги сан” цаашид хүүхэд залуусын боловсрол, сургалтын орчинг бүрдүүлэх төслийнхөө хүрээнд аймгийн төв болон сумдын ЕБС-иудын анги танхимыг засварлаж тохижуулах, ном унших тохилог орчныг бүрдүүлэх зэрэгт голчлон анхаарах юм. Сургуулиудаас дэмжлэг хүссэн санал хүсэлтүүд олноор ирж байгаа учраас жилдээ зургаан томоохон ажлыг эрэмбэлэн гүйцэтгэхээр төлөвлөж байна.



“Найнги сан”-гийн захирал Ш.Бямбасүрэн: “Хүүхдийн сурч хөгжих орчныг сайжруулахаас гадна сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж дэмжлэг үзүүлнэ” гэв.

Тус сан энэ онд л гэхэд Баянтүмэн сумын ЕБС-ийн Номын сан, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн англи хэлний кабинетыг бүрэн засварлаж тохижуулан хүлээлгэж өгчээ.

 

Related news