Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчид Ганвонд бэлтгэл хийнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” олимпын наадмын үеэр ажил хэргийн уулзалт ярилцлагууд өрнөсөөр байгаа бөгөөд мягмар гарагт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд бэлтгэх дэд хорооны дарга Ким Кьюн-Сунтэй уулзаж ярилцлаа.
1212 өдөр