“TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялал амжилттай өндөрлөлөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэмжлэгээр “Түгээмэл хөгжил“ төвөөс зохион байгуулсан “TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялалд хөгжлийн бэрхшээлтэй 15, сайн дурын туслах 17, нийт 32 хүн оролцжээ. Аялал энэ сарын 11-нээс эхлэн Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймаг чиглэлээр явж, өнөөдөр хаалтаа хийлээ.
2381 өдөр