Токиогийн Олимпыг тохиолдуулан соёлын наадам зохион байгуулна

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-04-05 13:54:05

ТОКИО. /Kyodo/. Олимп, Паралимпын наадмыг Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ирэх онд соёл, урлагийн наадмыг зургаан сарын турш зохион байгуулахаар төлөвлөж байна.


“Японы соёлыг дэлхий дахинд танилцуулах “Токио-2020 Ниппон наадам”-ыг улс даяар ирэх оны дөрөвдүгээр сараас есдүгээр сард зохион байгуулна” гэж Олимпын наадмыг зохион байгуулагчид пүрэв гарагт мэдээлжээ.


Энэхүү арга хэмжээний бас нэгэн зорилго нь 2011 онд газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Тококү бүс нутгийн сэргээн босголтын үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Дөрөвдүгээр сард Токио хотноо болох арга хэмжээнд Кабүки жүжигчин Ичикава Ибизо болон дуурийн дуучин Пласидо Доминго нар оролцох ажээ.

Холбоотой мэдээ