“Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг" зөвлөлгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:47:27

Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг бусад улс орнуудтай, нэн ялангуяа ардчиллыг хөгжүүлэхээр зорьж буй улсуудтай хуваалцах зорилгоор байгуулагдсан “Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлага, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөнийг ГХЯ-аас санаачлан зохион байгуулав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн зөвлөгөөнд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг зорьж байна. Ардчиллын замыг сонгон авсан, ардчиллыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа Киргиз, Мьянмар, Афганистан зэрэг улсуудтай өөрийн орны туршлагыг хуваалцан, хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг, хувь нэмэр өндөр юм” хэмээн онцлон тэмдэглэж, идэвхтэй хамтран ажиллахаа нотолсон байна.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, Монгол Улс дахь ардчилал, хүний эрхийн өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ил тод байдал, иргэдийн оролцоо зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцож, зөвлөмж гаргасан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд