Сумдын сонгуулийн хороог байгуулж, тамга тэмдгийг хүлээлгэн өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-09 10:12:12
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж, явуулах аймаг нийслэлийн сонгуулийн хороон 9 хүний  бүрэлдхүүнтэй байгуулагдаад ажиллаж байна. Үүнд: Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, Хар ус нуурын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн Д.Чинбат, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтсийн дарга Б.Баярсүх, Аймгийн Стандартчлал хэмжилзүйн
Хэлтсийн ахлах шинжээч Х.Отгонбаяр,Аймгийн Ус цаг уур шинжилгээний газрын дарга А.Энхзаяа,Аймгийн 3 дугаар дунд сургуулийн захирал Н.Бөхболд, Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу, Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Болормаа, Аймгийн номын сангийн эрхлэгч Т.Эрдэнэтуяа нарын бүрэлдхүүн ажиллаж байна.
Аймгийн сонгуулийн хороо сумдын сонгуулийн хороог байгуулж, тамга тэмдгийг хүлээлгэн өгөх ажил ид явж байна. Мөн Ховд аймгийн Нийтийн номын сангийн байранд автоматжуулалт, тоног төхөөрөмж /хар машин/ажиллуулах сургалт хийж, санал авах байрны бэлтгэл хангахаар ажиллаж байна.
Мөн орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд хэвлэл мэдээлэл ямар үүрэг чиглэлтэй ажиллах талаар Сонгуулийн хороо мэдээлэл өгөх юм.
 А.Бямбасүрэн
Related news