Ахмадын явган аяллын тэмцээнд Н.Цогт-Очир ахлагчтай баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-28 15:23:30

Өмнөговь аймагт ахмадуудын дунд явган аялалын тэмцээнийг зохион байгууллаа.

Олон улсын ахмадын баярын өдөр, Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан ахмадын явган аялалын тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газараас Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ахмадын хороотой хамтран зохион байгуулсан юм. Энэ сарын 27-нд болсон тус тэмцээнд Даланзадгад сумын 8 багийн 100 гаруй ахмадууд оролцлоо. Тэд Ажнай талбайгаас Далангийн гол чиглэлд явганаар аялж, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон юм. Зургаан төрлийн тэмцээнээр аваргаа тодруулсан бөгөөд тэргүүн байрт Н.Цогт-Очир ахлагчтай Их уулын 6 дугаар багийн ахмадууд шалгарсан бол удаах байрт н.Оюунбилэг ахлагчтай Хан-Уулын 2 дугаар багийн ахмадууд тодорчээ.

Ийнхүү ахмадууд эрүүл агаарт нэгэн өдрийн турш явганаар аялж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ