Сарын дунд болон сүүлээр цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-07 14:02:49

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дундговь аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цастай байлаа. Хамгийн ихдээ Адаацаг, Дэлгэрхангай, Цагаандэлгэр сумын нутгаар 2- 3 мм, бусад нутгаар 1.0 мм цас орсон бол Өлзийт сумын нутгаар хур тунадасгүй байсныг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ.

Хүйтний улирал эхэлсэн ч Дундговь аймгийн нийт нутгаар агаарын температур харьцангуй дулаан  байсан. 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нэгдүгээр арав хоногийн эхэнд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэнд хүйтний эрч бага зэрэг нэмэгдэж,  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байхыг мэдээлж байна.

 Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх ажээ.

Энэ сарын эхний болон сүүлийн  арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байна.

Энэ үед ихэнх нутгаар салхи секундэд 16-18метр, зарим үед 24 метр хүрч цасан шуурга шуурахыг малчид, иргэдэд анхааруулжээ

Т. Отгонтуяа           

Холбоотой мэдээ