СҮХБААТАР: Цаг агаарын гамшигт үзэгдлээс онцгойлон анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-17 18:27:33

Баруун-Урт 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл болох төлөвтэй байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

 

Энэхүү үзэгдэл нь 2008 оны тавдугаар сард тохиосон аюулт цаг агаарын үзэгдэлтэй ижил түвшний эрчимтэй байж болзошгүй байна. Тодруулбал, нутгийн хойд хэсэг буюу Мөнххаан, Түмэнцогт сумын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах бол бусад нутгаар шороон шуурга шуурна. Салхины хүч 24-28 м/с өрөвхийлөлт  28-34 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тул урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг ОБГ-аас онцгойлон санууллаа.

 

Мөн эдгээр өдрүүдэд холын замд гарахгүй, малаа бэлчээрт явуулахгүй байхыг анхааруулав

Холбоотой мэдээ